Мэдээ
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
18.18%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
9.09%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
18.18%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
14.55%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
7.27%
Ур чадварын дутагдал — Skills Gap
16.36%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
16.36%
HR news
- 2026 / 10 / 30
MHRI | TalentBridge хөтөлбөр Хавайгаас эхэллээ (TalentBridge Launches from Hawaii)

English version ↓

Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) TalentBridge хөтөлбөр анхны зогсоолоо АНУ-ын Хавайд хийж, BYU–Hawaii дахь Career Connect – Asia 2026 арга хэмжээнээс гараагаа эхэллээ.

Карьерын боломж Монголд байна

Том санаа, баялаг соёл, өргөн боломж дунд карьераа эхлүүлнэ гэж төсөөлөөд үз. Үүний төлөө “хэзээ нэгэн цагт” гэж хүлээх хэрэггүй. Өнөөдөр эзэмшиж буй мэдлэг, ур чадвар таныг төсөөлснөөс ч хол хүргэж чадна. Ази тив, тэр дундаа Монголд шинэ үеийн мэргэжилтнүүдэд өсөж хөгжих, ирээдүйгээ бүтээх боломж бий.

TalentBridge гэж юу вэ?

TalentBridge нь гадаадад суралцаж буй болон төгссөн монгол залуус, мэргэжилтнүүдийг Монголын ажил олгогчидтой холбодог хөтөлбөр юм. Ажлын байр, дадлага, залуу мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр болон карьерын бусад боломжид хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ.

Арга хэмжээн дээр

Арга хэмжээний хүрээнд хамтран ажиллаж буй байгууллагуудын танилцуулга, нээлттэй ажлын байр, карьерын боломжийн мэдээллийг оюутан, төгсөгчдөд хүргэж, TalentBridge сүлжээнд нэгдэхийг урьж байна.

Таны карьерын дараагийн боломж Монголд байж болно.

TalentBridge сүлжээнд нэгдэх

Хөтөлбөрийн анхны түншүүд | Founding Partners

Дэлхийн түвшний мэдлэг, туршлагыг Монголынхоо хөгжил дэвшилтэй холбох гүүрийг бидэнтэй хамт бүтээж буй та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

#MHRI #TalentBridge #CareerConnectAsia2026 #CareerOpportunitiesInMongolia

MHRI | TalentBridge Launches from Hawaii

Монгол хувилбар ↑

The Mongolian Human Resources Institute (MHRI) is kicking off its TalentBridge program with its first stop in Hawaii, USA, at Career Connect – Asia 2026 at BYU–Hawaii.

Your next career opportunity could be in Mongolia

Imagine starting your career surrounded by big ideas, rich culture, and wide-open opportunity. There’s no need to wait for “someday.” The knowledge and skills you have today can take you further than you imagined. Across Asia, and especially in Mongolia, a new generation of professionals has the chance to grow and build their future.

What is TalentBridge?

TalentBridge is a program that connects Mongolian students and professionals who are studying or have graduated abroad with employers in Mongolia. It supports access to jobs, internships, graduate and early-career development programs, and other career opportunities.

At the event

At Career Connect – Asia 2026, we are introducing our partner organizations and sharing information about open positions and career opportunities with students and alumni. We also invite you to join the TalentBridge network.

Your next career opportunity could be in Mongolia.

Join the TalentBridge network

Founding Partners

We sincerely thank everyone who is building this bridge with us, connecting world-class knowledge and experience with Mongolia’s growth and development.

#MHRI #TalentBridge #CareerConnectAsia2026 #CareerOpportunitiesInMongolia


MHRI | TalentBridge хөтөлбөр Хавайгаас эхэллээ
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 10 / 30
Удирдах түвшний хөгжлийг бодит туршлага, олон улсын орчин, мэргэжлийн зөвлөгөө, харьцуулсан суралцахуйгаар бий болгох олон улсын Executive Learning хөтөлбөр БНСУ-ын Инчон, Сөүл хотод зохион байгуулагдана.
Сургалт нь стрессийн шалтгаан, эрт илрэх дохиог таних, өдөр тутмын ажлын нөхцөлд өөрийгөө зохицуулах арга барил эзэмшихэд чиглэв.
- 2026 / 10 / 11
Монголын Хүний Нөөцийн Институт (MHRI) жил бүр зохион байгуулагддаг Career Connect–Asia (APCC) арга хэмжээнд дөрөв дэх жилдээ оролцоно.
- 2026 / 10 / 04
-2026 / 09 / 06
(EVERYTHING AI, The Path to Sustainability) - GHRF арга хэмжээнийн хөтөлбөрийг Англи | Монгол | Солонгос хэлээр татаж авах бол ...
-2026 / 09 / 29
Монголын Хүний Нөөцийн Институт (MHRI) болон БНСУ-ын Korea Job Center Co., Ltd. (KJC) байгууллагууд харилцан итгэлцэл, хамтын ажиллагаанд тулгуурласан Харилцан хамтын ажиллагааны санамж бичиг (MOU) байгууллаа.
-2026 / 08 / 16
Удирдлага, манлайлал, байгууллагын хөгжил, харилцаа, борлуулалт, үйлчилгээ болон залуу манлайлагчдыг хөгжүүлэх байгууллагын захиалгат сургалтын эрэлттэй 25 сэдэвтэй танилцана уу.
HR Фото